Friday, September 10, 2010

Бээжин –Гонконг- Makao аяллын хөтөлбөр

1-р өдөр:Улаанбаатар-Бээжин
Үдээс өмнө Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч, 2 цагийн дараа Бээжинд буугаад Олимпийн ногоон хотхоноор зочилон “Шувууны үүр” болон “Усан шоо” цэнгэлдэх хүрээлэн, “Тян-ан-мэн”-ний талбайд очиж дурсгалын зургаа татуулна. Дараа нь Гонконг захаар орж худалдаа наймаа хийгээд зочид буудалдаа байрлаж амарна.



2-р өдөр:Áýýæèí-Шэньжин-Гîíêîíã
Өглөө Бээжингээс Шэньжиний руу 3 цаг орчим нисч, Шэньжинд буугаад өдрийн хоол идэж, автобусаар “Дорнын сувд” Гонконгид ирж, Цинма гүүр, Гонконгийн билэгдэл болсон Golden Bauhinia талбай, хурлын үзэсгэлэнгийн төв ордон болон Peak Park өндөрлөг дээр гарч Гонконгийн үзэмжийг бүхэлд нь харах хийгээд тус хотыг зорьсон хүн бүрийн очих дуртай “Оддын өргөн чөлөө”-өөр аялна. Орой хоолны дараа усан онгоцонд суун, Victoria боомтоор зугаалахдаа хөгжмийн намуун аянд Гонконгийн шөнийн үзэмжийг харах болно.

3-р өдөр:Ãîíêîíã
Өглөө цайны дараа Гонконгийн нүүр царай болсон алдарт Диснейлэндын гайхамшигт ертөнцөөр бүтэн өдрийн турш зугаацан, сонирхолтой тоглоомуудаар наадан үлгэрийн баатруудтай хамт зургаа авахуулах ховорхон боломж олдоно.

4-р өдөр:Ãîíêîíã
Бүтэн өдөржин shopping хийнэ. Гонгконг нь татваргүй хот учир төрөл бүрийн барааг хамгийн хямдаар худалдан авах боломжтой. / Хоол, унаа үйлчлэхгүй./

5-р өдөр:Ãîíêîíã-Макао
Өглөө цайны дараа Гонконгоос Макао руу усан онгоцоор цаг гаруй аялсаар, хил гаалийн шалгалт нэвтэрнэ. Өдрийн хоолны дараа Макаогийн билэг тэмдэг болсон Алтан Лянхуа цэцэгт талбай, алдарт Paul сүмийн хана, А-Ма сүм болон Өмнө тэнгисийг бараадан буй хумсан Бодисадвагийн хөрөг, “Венецийн усан хот” гэж алдаршсан зугаа цэнгээний газрыг сонирхон аялсаар өрнө, дорнын хэв загвар бүхий барилгуудын цогцолбор, дэлхийн хэмжээний зугаа цэнгэлийн парк “Загасчны зогсоол”-д очиж хөгжилдөнө. Орой нь Макаогийн казиног сонирхож, хүсвэл та азаа үзэх ч боломжтой.

6-р өдөр:Шэньжин-Бээжин
Өглөө цайны дараа Хятадын Гуанду мужийн өмнө хэсэгт байрлах Жухай боомт хотоор дамжин хил гааль өнгөрсний дараа зам дагуух “Ханийн гудамж”, “Загасчин эмэгтэйн хөрөг”-г сонирхон аялсаар Шэньжинд ирж, худалдаа наймаа хийнэ. Орой Шэньжинээс Бээжин руу 3 цаг гаруй ниснэ. Бээжинд буудалдаа байрлан амарна.

7-р өдөр:Бээжин
Чөлөөт өдөр. / Хоол, унаа, хөтөч үйлчлэхгүй./

8-р өдөр:Бээжин-Улаанбаатар
Өглөөний цайны дараа нисэх буудал явж, Улаанбаатарын чиглэлд ниснэ. 2 цагийн дараа Буянт - Ухаа дэх “Чингис хаан” нисэх буудалд бууснаар аялал өндөрлөнө.

Аяллын хугацаа: 7 шөнө, 8өдөр
Аяллын зардал: 1.630.000₮

1.Аяллын зардалд багтсан зүйлс:
 УБ-Бээжин-Шэнжин-Бээжин-УБ нислэгийн энгийн зэрэглэлийн тийз болон нисэх буудлын таксууд
 Бээжин,Гонконг-д 3 îäны зэрэглэлтэй зочид буудлын стандарт өрөөнд 2-улаа орох
 Хөтөлбөрт заагдсан хоол
 Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
 Хятад - Монгол хэлтэй хөтөч
 Жуулчны автобус
 Гадаадад зорчигсдын иж бүрэн даатгал
2.Аяллын зардалд багтаагүй зүйлс:
 “Аяллын зардалд багтсан зүйлс”-ээс бусад зардал
 Хувийн хэрэгцээний зардал
 Гонконг дахь нутгийн хөтчийн цайны мөнгө

Жич:Энэхүү маршрут нь аяллын жишиг хөтөлбөр болох бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих гэж буй газар орны нөхцөл байдлаас шалтгаалж, аяллын агуулга, хоног өөрчлөгдөхгүйгээр хөтөлбөрт зарим өөрчлөлт гарч болно. Аялал 16-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй гарна. 16-аас доош хүнтэй тохиолдолд хөтөч хамт явахгүй бөгөөд тухайн газар оршин суугаа монгол хэлтэй хөтөч үйлчилнэ.

No comments: