Friday, September 10, 2010

Бээжин –Да Лянь аяллын хөтөлбөр

1-р өдөр:Улаанбаатар-Бээжин-Да Лянь
Өглөө Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч, 2 цагийн дараа Бээжинд буугаад Олимпийн ногоон хотхоноор зочилон “Шувууны үүр” болон “Усан шоо” цэнгэлдэх хүрээлэн, “Тян-ан-мэн”-ний талбайд очиж дурсгалын зургаа татуулна. Дараа нь Гонконг захаар орж худалдаа наймаа хийгээд оройн хоолны дараа галт тэргээр “Дорнын Парис” Да Лянь-ыг зорин хөдлөнө.


2-р өдөр:Да Лянь
Өглөө галт тэрэгнээс буун зочид буудалд байрлан түр амраад дараа нь Да Лянь хотоос зүүн урагш 48 км зайтай Да Лянь-ы шинэ дүүрэг, аялал жуулчлалын гол бүс болсон, далайн эргийн Жин Ши Тан руу автобусаар аялан очиж, Жин Ши Тан –ны 4 өнгөт жуулчны төвүүдтэй танилцана. Дараа нь суут хүмүүсийн лааны тосон баримлуудтай хамт зургаа татуулна. Өдрийн хоолны дараа далайн эрэг дээр наранд биеэ шарж тааваараа сайхан амарна.

3-р өдөр:Да Лянь
Өглөө цайны дараа “Laohutan” далайн паркд бүтэн өдрийг зугаатай өнгөрөөх болно. Ази тивийн хамгийн том далайн ургамлын хүрээлэн "Шүрэн ордон",туйлын амьтдын хүрээлэнд цагаан халим, далайн арслан, цагаан баавгай зэрэг олон төрлийн амьтдыг үзэж, Хятадын хамгийн том жигүүртэн, шувуудын ойгоор зугаалан, амьтдын гантиг чулуун сийлбэр үзэн сонирхоно. Хятадын хамгийн урт далай дээрхи агаарын дүүжингээр аялах ба 4D кино үзэж, далайн дээрэмчдийн хөлөг онгоцыг сонирхон, элдэв бартаат замтай тоглоом ба дээрээс доош огцом унах зэрэг олон сонирхолтой санаанд оромгүй тоглоомуудаар тоглох боломжтой./ Дэлгэрэнгүйг www.laohutan.com.cn –ээс/

4-р өдөр:Да Лянь-Бээжин
Өглөө цайны дараа Да Лянь хотын “Найрамдал” талбай, “Ардын” талбай, “Оддын булан”- талбайд очиж дурсгалын зургаа татуулна. Дараа нь Да Лянь хотын хийморь болсон эмэгтэй цагдаан морьтон жагсаалыг сонирхоно. Өдрийн хоолны дараа Да Лянь хотын худалдааны төв гудамжинд чөлөөт худалдаа хийгээд, оройн хоолны дараа галт тэргээр Бээжин хот руу хөдөлнө.

5-р өдөр:Бээжин
Өглөө Бээжинд ирж зочид буудалд байрлан хэсэг амарсны дараа Дэлхийн паркаар зочилж заан, матрын тоглолт, Америкийн Уолт-Диснейн хөдөлгөөнт кино үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа “SILK STREET” буюу Гонконг захаар орж худалдаа наймаа хийх болно.

6-р өдөр:Бээжин
Чөлөөт өдөр. / Хоол, унаа, хөтөч үйлчлэхгүй./

7-р өдөр:Бээжин-Улаанбаатар
Өглөөний цайны дараа нисэх буудал явж, Улаанбаатарын чиглэлд ниснэ. 2 цагийн дараа Буянт - Ухаа дэх “Чингис хаан” нисэх буудалд бууснаар аялал өндөрлөнө.

Аяллын зардал: 990,000₮

Жич:Энэхүү маршрут нь аяллын жишиг хөтөлбөр болох бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих гэж буй газар орны нөхцөл байдлаас шалтгаалж, аяллын агуулга, хоног өөрчлөгдөхгүйгээр хөтөлбөрт зарим өөрчлөлт гарч болно.

No comments: