Tuesday, August 23, 2011

Жуулчдад зориулсан анхны галт тэрэг Монголоор дайрах нь

ОХУ, Монгол, БНХАУ гурван улсын хоорондын жуулчдад зориулсан анхны галт тэрэг Москвагаас хөдөллөө. Эхний аялалд 20 орны 400 жуулчин оролцож буй бөгөөд Улаанбаатараар дайрч, Бээжинд хүрэх аж. “Оросын төмөр зам” компани угсарсан уг галт тэрэг жижиг усан сан, ресторан, диско клубтэй аж.

Миний тарьсан цэцэгс - /Бортголжгоно /

Цэцэг бол миний хобби. Чөлөөт цагаараа өөрийн цэцгээ арчлан хэрхэн ургаж байгааг харах үнэхээр каффтай зүйл шүү. Одоо тарьж байгаа цэцэгс маань тийм ч олон төрөл биш. Мөн арчилгаа ч тийм ихээр шаардадгүй юм. Сайн цэцэгчин болоод тарьхад илүү хэцүү цэцгийг тарих хүсэлтэй. 

Та нарт өөрийн тарьж байгаа цэцгээ болоод энд тэндээс олсон мэдээллээ хүргье.


Америк тивийн халуун бүсээс гаралтай цэцэг. Монгол нэршил нь Бортголжгоно Англи нэр нь Kohleria Оросоор Колерия гэдэг. Энэ  цэцэг нь нил цэцгийн ойрын овгийн цэцэгт ордог. Ургамал судлаачид одоогоор 70 гаруй төрөл зүйлийг нь олж тогтоогоод байна.


Monday, August 15, 2011

Тэмдэглэл

2011.08.15 Даваа гараг /Эхлэл/

           Өнөөдрөөс эхлэн өөрийн өдөр тутмын амьдралаасаа хуваалцхаар шийдлээ. Энэ бүхэн хэн нэгэнд таалагдахгүй байж болно, таалагдаж ч болно. Зөвхөн миний орон зай, миний ертөнц байх болно.  Би өөрийн зөв гэсэн жимээр зөөлөн алхалж яваа юм шиг бодогддог. Энэ жим намайг миний хүсэл  тэмүүлэл рүү хөтөлнө. Зорилго бол амьдралыг илүү утга учиртай, сонирхолтой болгодог.  Тэр зорилтод хүрч чадах эсэх эргэлзээтэй байж болно. Итгэл , хичээл, мэрийлт үүнийг бодит болгоно.

Tuesday, August 9, 2011

1080 шаттай хар Лавайт оргил /Утай/


1080 шаттай хар Лавайт оргил /Утай/

                         Мин улсын Чин-Хуа-гийн оны үед /1465-1487 он/ анх суурийг нь тавьж, Ван-Ли-гийн 2-р он буюу 1575 онд дахин шинэчлэн байгуулав. Түүхэнд тэмдэглэснээр: Тэнгэр тэтгэгч хаан Утайд хэдий ирсэн боловч цас бороонд хавчигдан 5 их оргилд нэг ч удаа гарч чадаагүй ажээ. Ингээд нэгэн хуврагат, таван их оргилд гаралгүйгээр таван их Манзушир бодисадвад мөргөх арга бодож олохыг даалгасанд мөнөөх лам арга сэдэж:

"УТАЙ" таван тэнгэр бурханы орон


Утай орны  танилцуулга
Хятад орон төдийгүй дэлхийд  нэр сүр нь түгсэн бурхан шашны дөрвөн их уулын нэг нь Утай таван  тэнгэр билээ. Утайн таван  орон нь Шань-ши мужид орших бөгөөд Тавцан тэгшхэн оройтой, хүрээ татан сүндэрлэсэн таван уулаар бүрэлдсэн байдаг.  Хятадаар Утай шан гэдэг. Энэ нь тавцан тэгш оройтой таван  уул гэсэн утгатай. Энэ таван орныг хүрээлэн бүсэлсэн хэмжээ нь  250-аад км байх ба Утайн төв болох. Тай-хуай-жин- аас:

                                                                     Утайн төв Тай-хуай-жин

Friday, August 5, 2011

Гонконг шууд нислэгтэй аялал

              Бид өмнө Улаанбаатар хотоос Гонконг орохын тулд Бээжин хотоор дамжин, онгоц,  галт тэргээр явдаг байсан бол саяхнаас  буюу 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн МИАТ энэ зуны турш долоо хоногт 2/пүрэв, ням гарагт/ нислэг үйлдэхээр болж, өөрийн салбараа Гонконг-д нээсэн билээ. Үүнээс хойш 2 сар өнгөрчээ.  

Цаг хугацаа мөнгө хэмнэсэн явдал.