Friday, September 10, 2010

Бээжин –Шанхай /экспо/ аяллын хөтөлбөр

1-р өдөр: Улаанбаатар-Бээжин-Шанхай
Өглөө Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч, 2 цагийн дараа Бээжинд буугаад Олимпийн ногоон хотхоноор зочилон “Шувууны үүр” болон “Усан шоо” цэнгэлдэх хүрээлэн, “Тян-ан-мэн”-ний талбайд очиж дурсгалын зургаа татуулна. Дараа нь Гонконг захаар орж худалдаа наймаа хийгээд, оройн хоолны дараа 19 цагийн Z-13 дугаар хурдан галт тэргэнд суун “Дорнын Нью Иорк” гэгдэх Шанхай хотын чиглэлд хөдөлнө. Энэ шөнө тохилог галт тэргэндээ хононо.

2-р өдөр: Шанхай
Өглөө 7 цагийн үед Хятадын хамгийн том хот Шанхайд ирж зочид буудалдаа байрлан түр амарсны дараа тус хотын билэгдэл болсон Азийн хамгийн өндөр буюу 468м “Дорнын гэрэлт сувд” цамхаг дээр гарч, Шанхай хотын дундуур чимэглэн урсах Хуан Пү мөрнөөр сүлжилдэн зорчих усан онгоц, Шанхайн хөгжил цэцэглэлтийн төв болох Пүдү дүүргийн шугуйран боссон орчин үеийн барилга, байгууламжуудыг 360 градус харна. Мөн Пү мөрний баруун эргийн дагуу орших жуулчид олноор ирдэг Вайтань (The Bund) хэмээх үзэсгэлэнт газраар зугаалах болно. Өдрийн хоолны дараа усан онгоцонд суун Хуан Пү мөрнөөр аялна. Мөн Шанхай хотын төв талбай “Ардын талбай”-гаар аялж, Шанхайн №1 худалданы гудамж болох алдарт Нан Жин лу гудамжаар shopping хийнэ.

3-р өдөр:Шанхай
Өглөө цайны дараа “Сайхан хот сайхан амьдрал” хэмээх уриатай, дэлхийн 200-аад орны оролцож буй Дэлхийн үзэсгэлэнгийн түүхэндэх хоттой холбоотой хамгийн анхны сэдэвт, хүн төрөлхтний сайхан амьдрах нийтлэг хүсэл эрмэлзлэл, эдийн засгийн даяарчлалын үйл явц дахь хотын түүхэн хариуцлагыг харуулахаар зорьсон Олон Улсын үзэсгэлэнг үзэж, энэ өдрийг мартахааргүй сайхан өнгөрөөнө. /дэлгэрэнгүйг www.expo2010.cn-ээс /

4-р өдөр:Шанхай-Бээжин
Өглөө цайны дараа торго дурдан, бэлэг дурсгалын захуудаар худалдаа хийх боломжтой. Өдрийн хоолны дараа Си Чуан гудамжинд чөлөөт shopping хийнэ. Оройн хоолны дараа 19 цагт Z-22 дугаар суудлаар Бээжингийн чиглэлд хурдан галт тэргээр аялна. Энэ шөнө тохилог галт тэргэндээ хононо.

5-р өдөр:Бээжин
Өглөө 07 цагт Бээжин хотод ирж, зочид буудалдаа байрлан амарна. Энэ өдөр чөлөөт өдөр учир та өөрийн сонирхлоор Бээжин хотын түүх дурсгалын газруудаар аялах, эвсэл зах дэлгүүрээр худалдаа хийх боломжтой.

6-р өдөр:Бээжин-Улаанбаатар
Өглөөний цайны дараа нисэх буудал явж, Улаанбаатарын чиглэлд ниснэ. 2 цагийн дараа Буянт - Ухаа дэх “Чингис хаан” нисэх буудалд бууснаар аялал өндөрлөнө.

Аяллын хугацаа: 5 шөнө, 6өдөр
Аяллын зардал: 1,250,000₮


1. Аяллын зардалд багтсан зүйлс:
 УБ-Бээжин-Бээжин-УБ нислэгийн энгийн зэрэглэлийн тийз болон нисэх буудлын такс
 Бээжин-Шанхай-Бээжин хурдан галт тэрэгний хагас зөөлөн купэ билет
 Бээжин, Шанхайд 3 îäны зэрэглэлтэй зочид буудлын стандарт өрөөнд 2-улаа орох
 Хөтөлбөрт заагдсан хоол
 Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
 Хятад - Монгол хэлтэй хөтөч
 Жуулчны автобус
 Гадаадад зорчигсдын иж бүрэн даатгал

2. Аяллын зардалд багтаагүй зүйлс:
 “Аяллын зардалд багтсан зүйлс”-ээс бусад зардал
 Хувийн хэрэгцээний зардал

Жич:Энэхүү маршрут нь аяллын жишиг хөтөлбөр болох бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих гэж буй газар орны нөхцөл байдлаас шалтгаалж, аяллын агуулга, хоног өөрчлөгдөхгүйгээр хөтөлбөрт зарим өөрчлөлт гарч болно.

No comments: