Tuesday, August 23, 2011

Миний тарьсан цэцэгс - /Бортголжгоно /

Цэцэг бол миний хобби. Чөлөөт цагаараа өөрийн цэцгээ арчлан хэрхэн ургаж байгааг харах үнэхээр каффтай зүйл шүү. Одоо тарьж байгаа цэцэгс маань тийм ч олон төрөл биш. Мөн арчилгаа ч тийм ихээр шаардадгүй юм. Сайн цэцэгчин болоод тарьхад илүү хэцүү цэцгийг тарих хүсэлтэй. 

Та нарт өөрийн тарьж байгаа цэцгээ болоод энд тэндээс олсон мэдээллээ хүргье.


Америк тивийн халуун бүсээс гаралтай цэцэг. Монгол нэршил нь Бортголжгоно Англи нэр нь Kohleria Оросоор Колерия гэдэг. Энэ  цэцэг нь нил цэцгийн ойрын овгийн цэцэгт ордог. Ургамал судлаачид одоогоор 70 гаруй төрөл зүйлийг нь олж тогтоогоод байна.




Халуун орны овогийн цэцгийн нэг бөгөөд үсэрхэг зөөлөн навчтай, тод гоёмсог өнгийн цэцэгтэй, булцуут үндэстэй цэцэг юм. Цоохор толботой бортого маягийн хэлбэртэй олон өнгийн гоёмсог цэцэгстэй.

 
Цэцгийн  урт дундажаар 5см орчим байдаг навч нь 7см орчим урттай байна. Улаан, улаан шаргал, шаргал өнгийн цэцгүүдтэй. Ихэнх төрөл нь сагсанд хийж унжуулж ургуулахад тохиромжтой байдаг.  Энэ цэцгийн арчилгаа нь нил цэцгийн арчилгаатай  ойролцоо байдаг.
 
Бордоо
3-10 сар хүртэл 10-10-10 гэсэн харьцаатай бордоогоор сард нэг удаа бордоно. Бордоог хэтрүүлбэл булцуу түлэгдэж цэцэг үхэх аюултайг анхаараарай. Хатаж шарласан навч мөн цэцэглээд дууссаны дараах хатсан цэцэг, цэцэгний ишийг тухай бүр нь цэвэрлэж байгаарай. Эдгээр нь хортон үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Үндэслэг найлзуурыг хувааж үржүүлнэ.

 
Гэрэл ба дулаан
Хагас сүүдэрлэг орчинд сайн ургана. Өглөөний болон үдээс хойш нарын илж буурсан үед нарны шууд тусгалд тавьж болно. Баруун болон зүүн тал мөн урд зүг рүү харсан сүүдэрлэг гэрэлтэй цонх тохиромжтой. Бортголжгоно цэцэг хэт халуун болон хүйтэн агаарыг тэсвэрлэхдээ муу бөгөөд тасалгааны температурт сайн ургана. Шөнөдөө 18-21°C өдөртөө 20-25°C
Хөрс
Хүлэрт  хөвд элс ,  перлит  4:1:1 харьцаатай найруулан бэлдэнэ.

Услагаа
Хүйтэн усаар услаж болохгүй. Навч шарлаж гундан унана.Хөрсийг сайн хатсаны дараа дараагийн услагааг хийнэ. Навчинд ус хүргэж болохгүй.

Их хурдан цэцэглэж, тасалгаанд өнгө үзэмж нэмж өгдөг учир миний дуртай цэцэг. Цэцгийн улаан өнгөтэй.

 үндэснээс  шинээр ургаж байгаа юм.
дэлбээгээ нээх гэж байна.

 энэ бүгд цэцэглэх гэж байна

4 comments:

Uunaa said...

Миний чөлөөт цаг миний хамгийн сайхан мөч...
би тэнд, тэр мөчид зөвхөн өөрөөрөө байж чадах учраас

Төгсөө said...

Баярлалаа Уунаа.
Би бас цэцэг тарих дуртай. Яаж арчлахаа мэдэхгүй байсан юм.
Цэцэглэхээрээ өнгө нэмээд их гоё харагддаг юм байна лээ.
Амжилт

Zulaa said...

odoo huiten bolood tsetseguud amrana. Ene uyed tiim ih archilgaa hereggui amraah heregtei gedeg shuu.

Anonymous said...

Баярлалаа