Tuesday, August 9, 2011

"УТАЙ" таван тэнгэр бурханы орон


Утай орны  танилцуулга
Хятад орон төдийгүй дэлхийд  нэр сүр нь түгсэн бурхан шашны дөрвөн их уулын нэг нь Утай таван  тэнгэр билээ. Утайн таван  орон нь Шань-ши мужид орших бөгөөд Тавцан тэгшхэн оройтой, хүрээ татан сүндэрлэсэн таван уулаар бүрэлдсэн байдаг.  Хятадаар Утай шан гэдэг. Энэ нь тавцан тэгш оройтой таван  уул гэсэн утгатай. Энэ таван орныг хүрээлэн бүсэлсэн хэмжээ нь  250-аад км байх ба Утайн төв болох. Тай-хуай-жин- аас:

                                                                     Утайн төв Тай-хуай-жин
-          Зүүн орон нь зүүн хойшоо-------16,5 км
-          Өмнө орон нь баруун  урагш ----18,5 км
-          Баруун орон нь баруун хойш-----17,5 км
-          Хойт орон нь чанх  хойшоо------ 20 км
-          Дунд орон нь баруун хойш -------19,5 км   зайтай  байдаг
Нэг. Зүүн  орон
Зүүн орон нь далайн түвшнөөс дээш 2795м өндөр бөгөөд Далайд бараалах  оргил гэдэг. Зүүн орны орой дээрх сүмийг “Далайд бараалах сүм гэх бөгөөд Цэцэн манзуширыг тахидаг. Учир нь: Өглөөний нар мандахдаа гал улаан хүрдийн доогуур үл мэдэгдэм усны гялбаа цацарч байдаг учир далайд бараалхах оргил гэж нэрлэв. Энд хэлж буй далай гэдэг нь үүл манангийн далайг хэлж байгаа юм.
Хоёр. Өмнө орон
Өмнө орон нь ДТ дээш 2485м өндөр, “Үзэсгэлэнт сайхан “оргил гэдэг. Өмнө орны орой дээрх сүмийг “ Түгээмэл ивээгч” сүм гэх бөгөөд Бэлэгт манзуширийг тахидаг.
Гурав. Баруун орон
Баруун орон нь ДТ дээш 2773 м өндөрт оршдог. Богдийн аянгат сүм байдаг. Үдшийн сар гялайж өндөр оргилын цаана шингэх  үед  яг л гэгээн толийг өлгөсөн  мэт харагддаг болохоор, сар өлгөх оргил гэжээ. Арслант манзуширийг тахидаг.
Дөрөв. Хойт орон
Хойт орон нь ДТ дээш 3058м өндөр Утайн таван орны хамгийн өндөр оргил бөгөөд Хятадын умард хэсгийн ноён оргил болно. “Навч чичрэх” оргил гэдэг. Оройн уур амьсгал туйлын хүйтэн. 9-р сард орсон цас, дараа жилийн 5 сард хайлдаг. Иймээс жил бүрийн 5, 6, 7-р сараас бусад үед оройд нь гардаггүй. Хойт оронд өлзий зохицуулагч сүм байдаг бөгөөд Ариун манзуширийг  тахидаг.
Тав. Дунд орон
Дунд орон ДТ дээш 2894м өндөр. Уулын оройд шашин дэлгэрүүлэгч сүм байдаг бөгөөд Номч Манзуширийг тахидаг.
 “Тэгш оройтой оргил” гэдэг. Дунд орноос:
·         Зүүн орон хүртэл--------15 км
·         Баруун орон хүртэл------5км
·         Хойт орон хүртэл---------7км
·         Өмнө орно хүртэл---------7 км  зайтай байдаг.
Дашрамд:
Утайн 5 тэнгэрийн сүм хийдийг шарын сүм. Хөхийн сүм гэж ялгах бөгөөд, шарын сүмд лам нар, хөхийн сүмд хуушаан нар шавилан сууж байна. Энэхүү газарт шарын сүм 25, хөхийн сүм 99 байдаг. Анх утайд: 360 сүм хийд байсан. 1956 оны байдлаар 124 сүм хийд байсан. Өнөөдөр тэдгээрээс 47 нь хадаглагдан үлджээ.

1 comment:

Uunaa said...

Амар амгалан сэтгэлийн таашаал энд байдаг юм шиг санагдсан...