Monday, August 15, 2011

Тэмдэглэл

2011.08.15 Даваа гараг /Эхлэл/

           Өнөөдрөөс эхлэн өөрийн өдөр тутмын амьдралаасаа хуваалцхаар шийдлээ. Энэ бүхэн хэн нэгэнд таалагдахгүй байж болно, таалагдаж ч болно. Зөвхөн миний орон зай, миний ертөнц байх болно.  Би өөрийн зөв гэсэн жимээр зөөлөн алхалж яваа юм шиг бодогддог. Энэ жим намайг миний хүсэл  тэмүүлэл рүү хөтөлнө. Зорилго бол амьдралыг илүү утга учиртай, сонирхолтой болгодог.  Тэр зорилтод хүрч чадах эсэх эргэлзээтэй байж болно. Итгэл , хичээл, мэрийлт үүнийг бодит болгоно.



2011.08.30 Мягмар гараг

           Өчигдөр хүүгээ цэцэрлэгт нь бүртгүүлээд, өнөөдөр шээсний, цагаан хорхойн шинжилгээ өглөө. Миний хүүг Тэгшбаярын Эрхэс гэдэг. 2009.12.16-ний өдөр төрсөн. Одоо 1 ой 8 сартай.  Хүү маань миний болоод манай гэр бүлийн бүх баяр баясгалан. Хүү маань бидний тэр уйтгар гуниг бүх зүйлийг гэрэл гэгээ татуулагч. Түүний төлөө гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулан амьдрах хамгаас сайхан. Энэ бол миний ээж хүний, гэргий  хүний үүрэг юм.

              Хүмүүс эхнэр, нөхөр гэхээр эхнэр нь  гэрээ манаад, хүүхдээ асраад нөхөр нь  санхүүгийн  асуудлыг шийдэх мэтээр хардаг нь надад таалагдадгүй юм. Бид хамтдаа энэ  амьдралаа бий болгож, өөрсдийн үр удмаа үлдээж байна. Миний найз эгчийн хэлдгээр өөрсдийнхөө үргэлжлэлийг ...Тиймээс санхүүгийн болоод  гэр ахуйн тал дээр ижил түвшинд байх хэрэгтэй гэж үздэг. Эхнэр нь хамаг хөлсөө дуслуулан гэр орноо цэвэрлэх, хоол хийх, хувцасаа угаах гээд бүгдийг амжуулна, харин нөхөр хийсэн хоолийг идээд цалингаа л авчирч өгдөг системийн үе дууссан гэж бодож байна.


Манай гэр бүл үүний үлгэр жишээ. Бид хоёр бие биенээ харилцан хүндэтгэж, бүгдийг хамтдаа хийдэг. Энэ нь биднийг илүү ойр болгодог шүү. Цаггүй ажил бол яг үнэндээ гэрийн ажил...
Бид хоёр энэ амьдралаа босгож яаваа. 


Өчигдрийн хамгийн сайхан үйл явдал миний хүү цээж зурагаа авхуулсан явдал. 


             

No comments: