Tuesday, August 23, 2011

Жуулчдад зориулсан анхны галт тэрэг Монголоор дайрах нь

ОХУ, Монгол, БНХАУ гурван улсын хоорондын жуулчдад зориулсан анхны галт тэрэг Москвагаас хөдөллөө. Эхний аялалд 20 орны 400 жуулчин оролцож буй бөгөөд Улаанбаатараар дайрч, Бээжинд хүрэх аж. “Оросын төмөр зам” компани угсарсан уг галт тэрэг жижиг усан сан, ресторан, диско клубтэй аж.
“Галт тэрэгний аяллын түүхэнд шинэ хуудас нэмсэн үйл явдал боллоо. Би Азийн хөгжингүй, хөгжиж буй хоёр гүрний нийслэлд очихыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн Италийн аялал жуулчлалын мэргэжилтэн Фрэнко Орсони ярьжээ. Энэ нь аялал жуулчлалын зориулалттай дэлхийн анхны галт тэрэг бөгөөд төлбөр хэмнэсэн ийм төрлийн аяллыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага ихэд дэмжиж байгаа аж.
5000 еврогийн тасалбар төлсөн аялагчид Монголын говьтой танилцаж, ирэх сарын 4-нд Москвад буцаж ирэх юм байна.
эх сурвалж: Т.ЖИГҮҮР  "Өнөөдөр" сонин 2011.08.23 №190/4354/  дугаар 

No comments: