Showing posts with label Аялалын тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Аялалын тэмдэглэл. Show all posts

Friday, March 30, 2012

Малайзын тухай анхны мэдрэмж, сонин хачнаас

Posted on

Анхны маань төсөөлж байснаас маш их өөр орон санагдлаа. Анх Монголоос ирэх гэж байхдаа Муслим орон гэхээс өөр бодол байсангүй. Бас Монголын маань нэг иргэн, харамсалтайгаар амиа алдсан гашуун дурсамжтай орон байв.
Гэхдээ анхны мэдрэмж бол сайхан. Найрсаг Малайз хүмүүс. Хамгийн гол нь Малайз гэдэг үндэстэн энд алга. Энд хүмүүсийн ярьж байгаагаар анх орон нутгийн оршин суугчид нь ширэнгэнд амьдардаг, зэрлэг гахай алж идэх дуртай хүмүүс байж. Харин удалгүй Индонезээс Буги гэх үндэстэн нүүдэллэн ирж амьдрах болжээ. Харин Дундад зууны үед Муслим худалдаачдаар Мухаммедийн итгэл тархах болсон байна.

Хөгжил ба харьцангуй эрх чөлөө

Улс гүрнүүдийн хөгжлийн хурдыг дэд бүтцээ хэр сайн хөгжүүлсэн мөн хүний эрхийг хэр дээдэлж баталгаажуулснаар нь хэмжиж болно. Гэтэл зарим орон улс орноо хөгжүүлсэн, хийж бүтээсэн бүхнээ хамгаалахаар хүний хязгааргүй эрхийг нийгмийн сайн сайхны тусын тулд боломжит хязгааруудыг тогтоож өгчээ. Ийм олон жишээ байгаагийн нэг нь Азийн хөгжилтэй орнуудын нүүр царай болсон Сингапур, Малайз улсууд юм. Гэхдээ олон талаас нь харвал хүний эрхийг тэдгээр улс хязгаарласан гэхээсээ илүү хэн нэгэн бусаддаа садаа тотгор болох эрсдэлгүйгээр сайн зохицуулж өгснийг онцлууштай.

Thursday, March 29, 2012

Азийн Хавай гэгдэх ХАЙНАН АРАЛ

Зөөлөн торгон элс, намуухан илбэх мэт сэвэлзүүр салхи далайн давалгаа, алтан шаргал нар, дал мод, диваажин гэлтэй Хайнан арал...

-30С аас +30 С руу хийсэн аялал

Ид өвлийн тачигнасан өдрүүдэд +30 хэмийн халуун газар очино гэдэг сэтгэлд буухад бас л сонин. Олон давхар хувцасаа тайлаад хөнгөн нимгэн шорт подволк, сандал углаад гадуур алхана гэдэг  бодол бууж өгөхгүй юм  гэх хамт яваа хүмүүсийн дунд шивэр авир дуулдах нь тэрээ.



                                                    үргэлжилнэ...

Үлгэрийн орноор Гонконг...

Хүүхэд насанд хүргэж өгдөг гал тэрэг хэрвээ байдаг бол.
Хүн бүхэн сууна даа гэж хааяа би боддог юм.



                                                 үргэлжлэл бий...

Tuesday, October 11, 2011

Сэлэнгэ аймаг-Аяллын тэмдэглэл

Монголын хойд хилийн хязгаар Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар руу 2011.06.09-ны орой галт тэргээр хөдөллөө. Үнийн хямдыг нь бодоод обшей-г сонгосон юм. Энэ үед  11-р анги төгсөгчдийн элсэлтийн шалгалтын эхний өдөр байж.
 галт тэрэгний зогсох өртөөний хуваарь
Сүхбаатарын зүг зорих хүний тоо харьцангуй бага байсан учир төвөггүйхэн орон дээр тухлан амраад өглөө 7 цагийн алдад Сүхбаатарын төмөр замын вогзал дээр буулаа. Зун цаг хэдий ч бүрхэг өдөр байлаа. Аялалд гарахаасаа өмнө Сэлэнгэ зочид буудалд өрөө захиалсан боловч Төмөр замын буудлыг сонирхон үзвэл үнийн хувьд боломжийн санагдсан учир үлдсэн ганц люкс өрөөнд  /хоногийн 25,000төгрөг/ орон аяны тоосноосоо салан өдрийнхөө төлөвлөгөөг гарган хэсэг амралаа.

Thursday, September 9, 2010

Бээжин хүрсэн аялал /тэмдэглэл/

Холын Бээжинд аялсан замын тэмдэглэлээ дэлгэе. Олон улсын галт тэргээр Улаанбаатраас оройн 20-н цагт хөдлөн маргааш нь үд хирд Эрээн хотод очлоо. Энд амарч хоноод өглөө нь 05цагт автобусаар явахад 14-15цагт Бээжин хотод хүрнэ. Улаанбаатраас Бээжин хүртлэх 1450км замыг бид галт тэрэг, автобусаар үндсэндээ нэг хоног туулж очсон хэрэг гэтэл урд манай аянчин жинжид атан тэмээдийнхээ зогдорыг хөдөлгөж Утай, Гүмбумд хэдэн сар явж ирдэг байсан билээ. Өмнөд хөршид аялахад аян замын бэрхшээл алга болсоныг бид үзлээ.