Wednesday, December 28, 2011

Шинэ жилийн мэндчилгээ

Шинэ он шинэ жил шинэ бүхний эхлэл 

Тун удалгүй хуучин оноо үдэж шинэ 2012 онтойгоо учран золгох гэж байна. Тиймээс энэ сайхан баярын хэсэгхэн мэндчилгээгээр мэнд хүргэж байна. 


Цаг хугацааны түүх болон үлдсэнхуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай
Орчлонд аз жаргал гэж байдаг бол
Оргилд нь хүрээрэй
Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
Шинэ жилээ угтаарай

Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Алсаас хундага тулгалаа шүү
Хундагаа бариад тосоорой
Ажлын амжилт шидлээ шүү
Алтаар өлгийдөөд аваарай
Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ
Ариухан уруулаа дэвсээд аваарай
Happy new year. Сайхан баярлаарай.

                                                                         Хүндэтгэсэн: Уунаа 


3 comments:

Anonymous said...

Шинэ оны мэнд хүргье.
2012 ондоо амжилт бүтээл дүүрэн байх болтугай

Гантулга said...

Шинэ оны мэээнд!
Хэхэ. Айр хожимдсон мэнд нассс...
Ооооое сүүлийн аялалын тэмдэглэлээ оруулсу! Тээд надруу Url-ийг нь шидмоййй!!!

Uunaa said...

Сүүлийн мэдээлэлээ оруулж амжихгүй л явна. Явсан олон олон тэмдэглэлээ оруулна.