Tuesday, October 11, 2011

Сэлэнгэ аймаг-Аяллын тэмдэглэл

Монголын хойд хилийн хязгаар Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар руу 2011.06.09-ны орой галт тэргээр хөдөллөө. Үнийн хямдыг нь бодоод обшей-г сонгосон юм. Энэ үед  11-р анги төгсөгчдийн элсэлтийн шалгалтын эхний өдөр байж.
 галт тэрэгний зогсох өртөөний хуваарь
Сүхбаатарын зүг зорих хүний тоо харьцангуй бага байсан учир төвөггүйхэн орон дээр тухлан амраад өглөө 7 цагийн алдад Сүхбаатарын төмөр замын вогзал дээр буулаа. Зун цаг хэдий ч бүрхэг өдөр байлаа. Аялалд гарахаасаа өмнө Сэлэнгэ зочид буудалд өрөө захиалсан боловч Төмөр замын буудлыг сонирхон үзвэл үнийн хувьд боломжийн санагдсан учир үлдсэн ганц люкс өрөөнд  /хоногийн 25,000төгрөг/ орон аяны тоосноосоо салан өдрийнхөө төлөвлөгөөг гарган хэсэг амралаа.


 унтлагийн өрөө
 зочны өрөө
Аймгийн төвөөр танилцахаар  а хамт яваа  Нараа охинтойгоо гарч өгсөн.

 Сүхбаатарын Нэгдсэн эмнэлгийн байр
 Соёлын Ордон. Хачирхалтай гэмээр зүйл нь энд нэг хийд байдаг гэнэ. Тэр хийд нь ажилдаггүй юм байна. Харин үзмэрч их байдаг гэнэ.
 Орон сууц

 Орон нутгийн Миний монгол телевиз болон ФМ-ээр  зочилон үйл ажиллагааг нь сонирхсон юм.
 Их дээд сургуульд элсэн орох элсэлтийн үе байсан учир 1-р сургууль хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Ойр хавийн бүх сумдаас нь шалгалтаа өгөхөөр сурагчид ээж аав, анги хамт олонтойгоо ирсэн харагдана. Их л зовнин сэтгэл гарган зогсох ээж аав, багш нарын харц нэгийг бодогдуулам байсныг нуух юун билээ. Итгэл өвөрлөн яваа сурагч дүү нар маань харин юу бодож байсан бол...

 аймгийн төвийн өнгө үзэмжийг нэмэхээр модоо их л хэлбэр галбиртай болгон засжээ.
 намын байр


 төв талбай нь



 Сайханы хөндий өөд гарч байна. Жолооч ах удаж болохгүй гэсэн заавар өгсөн учир их л яаран яаран дээш өгсөх боловч байгалийн гоо үзэсгэлэнг хараад өөрийн эрхгүй ажин зогсож байлаа.






Төмөр замын өртөөнд галт тэргээ хүлээх зуураа өөрийн багийн төрхтэй тун адил хөөрхөн охинтой их л хөгжилдөн тоглон ном сонин уншиж өглөө. Хөдөөний бондгор охин энэ үйлийг маань ихэд таашаан надад сайхан хандах аж. Ээж аавад нь таатай байгаа бололтой холоос ажин суух юм.

2011.06.11-ний орой галт тэргэндэ суун гэрийн зүг явах гээл сэтгэл догдлон зогсоно. Шалгалтуудаа өгсөн сурагчид мөн ихээр цугларсан байсан. Вагондоо орохдоо их л хөгжилдөн оочир дараа үүсгэн, жагсан орлоо. Хүүхдүүдийн үе тэнгийн адил хандах  бас сайхан санагдлаа. 

 Хөөрхөн сэтгэл татам охин Нараатайгаа. Сэлэнгэд ирсэн хүн гэртээ Сэлэнгийн утсан загастай очдогийн адилаар утсан загас авлаа.

No comments: