Monday, October 10, 2011

Алтан Ус цэцэг /гэрийн хүн орхоодой/

Энэ сагсайсан ногоон ургамалын хэдэн сар ургуулаад нэр төрлийг нь ч мэдээгүй байж. Танилаасаа  Солонгосчууд хүн орхоодой гэдэг. Манай хойд хөршийнхөн энийг л гэдэг юм даа гэдэг үгийг сонсоод төдий сайн тоож тогтоосонгүй. Гэтэл аргагүй мундаг тустай ургамал юм гэдгийг саяхан л ухаж мэдээд та бүхэндээ хүргэж байна.



www.delgeen.com -оос ийнхүү дэлгэрэнгүйг хүргэж байна.
Тасалгааны ургамал нь өрөөний агаар цэвэршүүлэхээс эхлээд хүний бие махбодийг эмнэх хүртэл маш олон чанартай. Үүний нэг жишээ нь гэрийн хүн орхоодой гэгддэг энэхүү ургамал юм. Алс холын Мексикээс гаралтай тасалгааны энэ ургамлыг алс дорнодын сахал, алтан сахал г.м. янз бүрээр нэрлэдэг. Шинжлэх ухааны хэллэгээр бол дихоризандра, анхилуун калисия гэдэг.
Арчилгаа тохирсон үед гэрийн хүн орхоодой /ГХО/ нь метр хүртэл өндөр ургадаг болохоор хүндээ даалгүй хугарахаас нь сэргийлэх тулгуур хийж өгөх нь зүйтэй. ГХО нь босоо гол дээрээ дэс дараалан байрласан том, өргөн навчтай, голоос нь живэх сахалтай төстэй үечилсэн найлзуур салаалах бөгөөд найлзуурын үзүүрт нь залуу навчтай. Цэцэг нь жижиг, анхилуун, унжсан баг цэцэгтэй. 
Биологийн идэвхт бодис агуулдаг болохоор ГХО нь янз бүрийн халдварыг дарах, бодисын солилцоог дэмжих, зүрх судасны систем ба дархлааг бэхжүүлэх, биеэс бодисын солилцооны үлдэгдлийг гаргах өвчин намдаах, шарх эдгээх үйлчилгээтэйгээс гадна хураагуур судасны өргөсөл, парадонтоз, пародонтит, мастопати, хүүхдийн болон нүдний өвчин, элэгний өвчин, паркинсоны өвчин, булчингийн тэжээлийн дутагдал, БЗХӨ, эмэгтэйчүүдийн өвчин, уретрит, цистит, бэлгийн сулрал, шамбарам, шамбарамын зангилаа зэрэг өвчин эмгэгийн илаашралтыг түргэсүүлэх үйлчилгээтэй.
ГХО-д фловоноид ба стероидын бүлэгт багтдаг биохимийн бодис агуулагддаг болохоор ийм нөлөө үзүүлдэг. ГХО-ийн шүүсэнд кварцетин ба кемферол гэсэн хоёр флавоноид байдаг. Кварцетин нь үрэвслийн эсрэг, хаван хөөх, харшлын эсрэг нөлөө үзүүлэхээс гадна  антиоксидант /хүний биед явагддаг исэлдэх явцыг багасгах/ үйлчилгээтэй болохоор хөгшрөлтийг удаашруулах нөлөөтэй. Кварцетин нь эсийн бүрхүүлийн тогтворжуулж, захын судасны нэвчимтгий чанарыг бууруулж, нүдний эвэрлэг бүрхүүл болон зүрхний булчингийн хөгшрөх явцыг удаашруулдаг.Артоз ба үений үрэвсэл, багтраа, харшлын гаралтай арьс ба салстын өвчин зэрэг урэвслийн үйл явцын цогц эмчилгээний үед кварцетинийг хэрэглэхийг зөвлөдөг.
Камферол нь сэргээх, захын судас бэхжүүлэх, шээс хөөх нөлөөтэй бөгөөд натрийн давсыг гадагшлуулна. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Шээс ялгаруулах системийн эмгэг, харшлын үед хэрэглэдэг бөгөөд үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийн найрлагад ордог. ГХО-д агуулагддаг бета-ситостерол нэртэй өндөр идэвхтэй бодис нь судасны хатуурал, бодисын солилцоо ба дотоод шүүрлийн системийн эмгэг, түрүү булчирхайн эмгэг зэрэгтэй идэвхтэй тэмцэх боломж олгож байдаг. Үүнээс гадна ГХО нь амин дэм, эрдэс бодис зэргийг агуулж байдаг болохоор бусад идэвхтэй бодисуудтай хослохоороо маш сайн нөлөө үзүүлдэг.

Тос, түрхлэг ханд бэлдэх
Тос
Жор №1. Навч, голны шүүсийг нь шахаж авна. Шүүсийг нь шахаад үлдсэн шахдасыг хатааж, жижиглээд чидун жимсний тос хийгээд 21 хандална. Тосыг шүүнэ. Бэлэн болсон тосыг шилэн саванд сэрүүн газар хадгална.

Жор№2. Жижиглэсэн сахал дээрээс ургамлын тос хийгээд 40 градус хүртэл халаасан шарах шүүгээнд хийж тогтмол халуунд 8 цаг орчим жигнэнэ. Тосыг шүүгээд сэрүүн газар хадгална.
Түрхлэг
Тосыг хүүхдийн тос, вазелины суурин дээр бэлдэх бөгөөд хүйтэн хайрагдах, ушиб, янз бүрийн арьсны эмгэг, артрит ба артрозын үед иллэг хийхэд хэрэглэнэ.

Жор№1. Навч, голыг жижиглэж няцлаад тостой хүүхдийн том, вазелинтай 2:3 харьцаатай хольно. Тосыг сэрүүн газар хадгална.
Жор№2. Навч голын шүүсийг нь шахаад вазелинтай 1:3 харьцаатай холино. Тосыг сэрүүн газар хадгална.

Спиртэн ханд
Жор№1. Нэг литр сайн архиар ГХО –н 35-50 ширхэг үе дээрээс хийнэ. Харанхуй газар үе үе сэгсрэн хоёр долоо хоног хандална. Шүүгээд сэрүүн газар хадгална.
Жор№2. Хажуугийн гол ба навчийг жижиглэн сайн архи хийнэ. Хоёр долоо хоног үе үе сэгсрэн харанхуй газар хандална. Шүүгээд  харанхуй газар хадгална.

Усан ханд
Жор№1. 20 см-аас багагүй урттай нэг навчин дээр буцалж байгаа ус 1 л хийгээд хоног хандална. Шүүгээд харанхуй газар хадгална.
Жор№2. Нэг навчийг жижиглээд халуун саванд хийж дээрээс нь буцалмаг ус хийгээд 6 цаг хандална. Дараа нь шүүгээд сэрүүн газар хадгална
Буцалгасан ханд
Жор№1.
Жижиглэсэн навч, гол дээрээс хүйтэн ус хийгээд буцалтлал халаана /буцалгахгүй/ дараа нь 6-7 цаг байлгана. Шүүгээд сэрүүн газар хадгална.
Жор№2.Жижиглэсэн 25-30 үе дээрээс халуун ус хийгээд буцалтал халаагаад 12 байлгана. Шүүгээд сэрүүн газар хадгална.
Хэрэглэх арга
Буглаа, мундис
Буглаа, мундисыг ГХО-н навч, жижиглэн няцалсан навч, ГХО-нтосоор эмчилнэ. Хүчтэй буглаа үүссэн, эдгэхгүй удаж байгаа мундистай үед ГХО-н спиртэн, усан, буцалгасан хандаар урьдчилан сэргийлэх курс явах нь зүйтэй гэж үздэг. Эмчилгээ нь 3-4 хоногийн дотор үйлчилгээ үзүүлэхгүй байгаа тохиолдолд зогсоогоод эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй. ГХО бүтэн навчийг сайтар угаагаад буцалмаг ус асган ариутгаад бинтэнд ороон өвчтэй газраа тавьна.
Буглаа, эсвэл мундасаас үүдэлтэй хүндрэл байгаа үед ГОХ-ын спиртэн хандын эмчийн заасан эмчилгээтэй хавсран хэрэглэнэ. Хандыг хоол идэхээс 40 минутын өмнө амны жижиг халбагаар 10-12 хоног хэрэглэнэ. Дараа нь долоо хоног завсарлаад давтана.
Үү
Ланолины крем, эсвэл вазелин суурин дээр ГХО-н шинэ шахсан шүүсийг нэмээд үүнд өглөө, оройд хоёр удаа түрхэнэ. Шүүсний том навчнуудыг түүн шилэн саванд жижиглэн нухаад самбайгаар шахна.
Өтгөн хаталт
Өглөөний хоолноос өмнө буцалгасан ханднаас амны том халбагаар нэг ууна. Өлөн элгэн дээрээ.
Хомхой
Хомхой үүслээ гэх анхны шинж тэмдэг илэрмэгц гарах гэж байгаа газар нь ГХО-н чийглэсэн навчийг, эсвэл спиртэн ханд шингээсэн хөвөнгөөр 10-15 минут дарна.
Энэ бүх жорыг хэрэглэж үзэхийн өмнө заавал эмчээс тодруулга аваарай.








No comments: